Үйлчилгээний нөхцөл
Нууцлалын бодлого

Та манай байгууллагын үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай уншиж танилцана уу.

Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого

Та манай цахим хаягт нэвтрэхээс өмнө энэхүү Нууцлалын бодлого болон цахим хаяг ашиглах нөхцөлийг анхааралтай уншина уу. Хэрэв та манай цахим хаягийг ашиглаж эхэлсэн бол энэхүү Нууцлалын бодлого болон цахим хаяг ашиглалтын нөхцөлийг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч буй юм. Мөн манай Нууцлалын бодлого болон цахим хаяг ашиглалтын нөхцөлийн зүйл заалтуудтай санал нийлэхгүй бол та цахим хаяг ашиглахаа түдгэлзэх боломжтой. Энэхүү Нууцлалын бодлогод ‘бид’, ‘бидэнд’, ‘манай’ гэдэг нь garnetod.mn цахим хаягийг хөгжүүлэгч, эзэмшигч “Гарнет Од” ХХК-г илэрхийлнэ. Харин ‘та’ гэж цахим хаягт зочилж буй таныг илэрхийлэх болно.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  • 1.1 Энэхүү нууцлалын бодлого нь “Гарнет Од” төвийн нүүр хуудас болон www.garnetod.mn цахим хаягаар дамжуулан Үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэх, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг юм.
  • 1.2 Энэхүү нууцлалын бодлого нь “Гарнет Од” төвийн Үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг бөгөөд таны зөвшөөрлөөр уг журамд заасны дагуу мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, дамжуулах эрхийг “Гарнет Од” ХХК-д олгоно.
  • 1.3 Нууцлалын бодлогод тусгаснаас өөр нөхцөл, Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд Үйлчлүүлэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Энэхүү нууцлалын бодлогоор бид таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах үүргийг хүлээнэ.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ, ЦУГЛУУЛАХ
Байгууллагын цахим системд бүртгэл үүсгэх, нэвтрэх, ашиглах үед дараах мэдээллүүд хадгалагдана. Үүнд:
  • 2.1.1 Ерөнхий мэдээлэл (таны болон таны хамтран виз мэдүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар)
  • 2.1.2 Холбоо барих мэдээлэл (цахим шуудан, утасны дугаар)
  • 2.1.3 Цахим хаягаар дамжуулан авсан үйлчилгээний мэдээлэл
  • 2.1.4 Таны бидэнд сайн дураар өгч болох бусад мэдээлэл (цахим шуудангийн хаяг эсвэл захидлаар дамжуулан хуваалцаж болох мэдээлэл)
  • 2.2 Байгууллагын цахим системийг ашиглах явцад танаас цуглуулсан хувь хүний нууцад хамааралтай мэдээлэлд дараах мэдээллүүд хамаарна. Үүнд
  • 2.2.1 Нууц үг
  • 2.2.2 Санхүүгийн мэдээлэл (дансны дугаар, зээлийн картын мэдээлэл, бусад төлбөр төлөлтийн мэдээлэл)
  • 2.2.3 Хууль тогтоох байгууллагаас гаргасан мэдээлэл
ГУРАВ. ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ
  • 3.1 Үйлчлүүлэгч цахим системийн “Нууц үгийн журам”-д нийсэн нууц үгийг үүсгэн ашиглана.
  • 3.2 Нэвтрэх эрх, нууц үгийг бусдад мэдэгдэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно.
  • 3.3 Байгууллагын цахим системийн зохицуулагчид таны нууц үгийг мэдэх боломжгүй бөгөөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хамгаалах үүрэг хүлээнэ.
  • 3.4 Үйлчилгээ авч дууссан тохиолдолд цахим системээс гарах үйлдлийг заавал хийнэ.
  • 3.5 Үйлчлүүлэгч өөрийн нууц үгийг алдсанаас үүдэн гарах эрсдэл, хохирлыг “Гарнет Од” төв хариуцахгүй. Хэрэв таны бүртгэлийг зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн ашиглаж байна гэж үзвэл нэн даруй холбогдох утсаар холбогдож мэдэгдэнэ үү.
  • 3.6 Байгууллагын цахим систем ашиглан цаг захиалга хийх журам болон төлбөрийн нөхцөл
  • 3.6.1 Цахим систем ашиглан манай үйлчилгээг авах цаг захиалсан тохиолдолд та цагаасаа хоцролгүй ирж үйлчлүүлэх үүрэг хүлээнэ.
  • 3.6.2 Та цахим систем ашиглан 72 цагийн дотор захиалсан цагаа цуцлах боломжтой. Цаг захиалснаас хойш 72 цаг өнгөрсөн тохиолдолд та захиалсан цагаа солих, цуцлах боломжгүйг анхаарна уу.
  • 3.6.3 Та цахим систем ашиглан захиалсан цагаа цуцлах тохиолдолд манай төвийн онлайн виз мэдүүлгийн хураамж 36,000₮ бөгөөд хураамжид онлайн үйлчилгээний төлбөр, татвар, онлайн төлбөрийн шимтгэл багтсан байдаг учраас цаг цуцлах тохиолдолд бид 6,000₮ суутгаж буцаалт олгоно. Та цаг сонголтоо зөв хийнэ үү.
  • 3.6.4 Та цахим систем ашиглан захиалсан цагаа цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд манай төв сард 2 удаа буюу сарын дунд болон сүүлийн өдрүүдэд нэгдсэн байдлаар буцаалт хийхийг анхаарна уу.
Солонгосын Виз Мэдүүлэх Төв - D байгууллага

Оффис хаяг:

Бзд, 1-р хороо, 12-р хороолол, Залуучуудын гудамж 21, North Center 101 тоот
/Сансарын E-mart-ын замын хойно хуучнаар Анод банкны барилга/

Холбоо барих:

7011-0030

visainfo@garnetod.mn

Цагийн хуваарь:

Даваа ~ Баасан
8:30-12:30 ~ 13:30-17:30
Бямба, Ням гаригт амарна

© 2024 GARNET OD. All rights reserved.