11-Р САРД ТОХИОХ БАЯРЫН АМРАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Монгол бахархал, Тусгаар тогтнолын өдөр хэмээх хоёр чухал өдөр энэ 11-р сард тохиож байна. Тухайлбал жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу 11-р сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг "Үндэсний бахархлын өдөр" хэмээн нэрлэгдэж, бух нийтээр амрах хуультай.
"Үндэсний бахархлын өдөр" нь монголчуудын төр, Түүх, соёл, Үндэсний үнэт зүйлсээ дээдэлж, Их эзэн Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой өдөр юм.
Түүнчлэн энэ сарын 26-ны өдөр буюу "Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр" тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж,төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм.
1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.